Windows 7 үйлдлийн системийг 10-р сарын сүүлээр олон улс оронд худалдаалж эхэлсэн.
Компьютерийн программ хангамжийн Microsoft компанийн төлөөлөгч Windows 7 шинэ үйлдлийн системд гарсан “үхлийн хар дэлгэц" алдааг засахаар оролдож эхэлсэн тухай мэдээг нотолсон байна. Windows 7 системд нэвтэрч орсны дараа таг харанхуй дэлгэц гарч ирвэл энэ алдаа мөн таны компьютерт байна гэсэн үг. 11-р сарын 10-нд хийсэн системийн аюулгүй байдлын нэмэлт засвар нь “үхлийн дэлгэц”-ийн шалтгаан болсон гэдэг мэдээллийг Microsoft шалгаж байна гэж мэдээллээ. Microsoft компанийн өмнөх үйлдлийн системүүд болох Vista, XP болон бусад системүүд энэ “нүх”-нээс болоод мөн аюулд өртөж болзошгүй гэж тэд үзэж байна. Prevx компанийн боловсруулсан программ энэхүү алдааг гаргахгүй байхад тус болж байгаа гэнэ. Prevx компанийн төлөөлөгч Дэвид Кеннерлигийн мэдэгдсэнээр "үхлийн дэлгэц" олон сая хэрэглэгчдэд асуудал үүсгэж болох гэнэ. "Асуудлыг ямар нэг байдлаар шийдэхийн тулд хэрэглэгчид Windows системээ ахин суулгах хэрэгтэй болно байх” гэж тэрээр блогтоо бичжээ. Гэхдээ Prevx компанийн боловсруулсан “нөхөөс” тэр бүр ажиллахгүй байгаа ажээ. "Хэрвээ таны компьютер сүүлийн хоёр долоо хоногт хар дэлгэц гарч эхэлсэн бол эсвэл ямар нэг аюулгүй байдлыг хамгаалах программ хэрэглэсний дараа энэ байдал гарч ирсэн бол энэ программ таныг хамгаалж болох юм” гэж Кеннерли тайлбарласан байна. Программыг боловсруулсан нөхдийн тайлбарласнаар бол “хар дэлгэц” үүсгэж болох арваас багагүй арга замууд байгаа ажээ. Ийм асуудалтай тулгарсан бүх хэрэглэгчид техникийн үйлчилгээний албанд хандахыг зөвлөж байгаа гэнэ. "Хар дэлгэц”-нээс хамгаалах программыг одоохондоо Microsoft санал болгож чадаагүй л байна. Microsoft Windows үйлдлийн системийн ноцтой алдааг “үхлийн цэнхэр дэлгэц” гэж нэрлэдэг байснаас “үхлийн хар дэлгэц” гэдэг нэршил гарчээ.
Post a Comment