Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт

Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.




                            Оршил
"Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалаврыг биелүүлж чадна."

Компьютер нь хүний түгээмэл хэрэглээ болсон энэ үед хүн болгон компьютерийн талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй болсон цаг үе энэ үүднээс компьютерийн бүтэц ба зохион байгуулалт болоод хэрэн үүссэн түүүхийн талаар товч мэдээлэл цуглууллан дараах мэдээллийг бичлээ. Компьютер нь орчин үеийн түгээмэл хэрэглээ нэгэнтэй болсон бөгөөд хүний тооцоолж үл барам зүйлсийг ч хормийн төдий тооцоолдог. Үйлдвэр үйлчилгээний ачлийг хөнгөвчлөх хэрэгсэл болсоноор зогсохгүй хүний бүхий л үйл ажилгаанд компьютер оролцож байгаа билээ.  Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай болсон энэ хүү хүчин чадалтай компьютеруудг хүмүүс бид хэрэглэх болсон. Үүгээрээ ч бидний ажлийн бүтээмж нэмэгдэх бололцоотой.
  
Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгулалт

Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 - 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертэй төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.
Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн "компьютер" гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм
Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)
Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
 1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)
Төрлүүд
  • Микро компьютер (Micro computer)
  • Уоркстейшн (Workstation)
  • Мэйнфрэйм (Mainframe computer)
  • Сервэр (Servers)
  • Мини компьютер (Mini computers)
  • Зөөврийн мэдээлэл хүлээн авагч (Portable data entry terminal)
  • Тусгай зориулалтын компьютер (Embedded computer)
  • Супер компьютер (Super computer)
Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм. Одоо компьютерийг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн тухай дэлгэрүүлж авч үзье.
 1. Санах ой - RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.
 2. Микропроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг микропроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, микропроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Микропроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн микропроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр микропроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг. Гэхдээ та уг номыг бичигдсэнээс нэлээд хожим уншиж байгаа бол энд байгаа зарим мэдээлэл хоцрогдсон байж болзошгүй юм.
 3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье.
а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна.
б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.



4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.
1. Уян диск (Floppy disk - FD)
2. Хатуу диск (Hard disk - HD).
3. Компакт диск (Compact disk-CD).
4. Flash диск
5. USB хард диск

Эдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг. Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг. CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. Энд ROM гэдэг нь Read Only Memory буюу зөвхөн уншигдах санах ой гэсэн үгийг товчилж байгаа болно.
 Уян диск байгууламж (F.D.D.-floppy disk driver) компьютерт хоёроос олонгүй байх ба A:\ B:\ гэж нэрлэгдэнэ. Хатуу диск байгууламж нь компьютерт 4 хүртэл байж болох ба тэдгээрийг олон логик дискүүдэд дотор нь хэд хэд хувааж болно. Түүнийг C:\, D:\ . . . гэх мэтээр үсгийн дарааллаар нэрлэнэ.
5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.
Компьютерийн түүхээс
Джон Напьерын шоо.1617
Шотландын математикч Джон Напьер(1555-1617) логарифмын зохиосноор алдартай болсон юм.Амьдралын эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв.Энэ шоогоор үржүүлэх ба хуваах үйлдлүүдийг хялбар хийх боломж өгсөн
Эхний механик тооцолох төхөөрөмж(калькулятор)1623
1623 онд Германы математикийн профессор Вильгелм Шикардын бүтээсэн энэ машиныг анхны тооцоолох машин гэж үздэг. Тэрээр математикч, одон орон судлаач Иоханнес Кеплерийн тооцоог хөнгөвчлөхийн тулд энэ машинаа зохиожээ. Гэвч уг машиныг бүтээх ажил бүрэн дуусаагүй бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Шикардын гэртэй хамт шатсан боловч зураг нь үлдсэн тул хувилбарыг нь хийсэн байна.
Эхний автомат калькулятор.1642
Блейз Паскаль(1623-1662)Паскалин нэртэй эхний автомат тооцолох машин бүтээж,энэ машин нь ганцхан нэмэх хасах үйлдлүүдийг хурдан хийж чаддаг байв.
Эхний өргөн хэрэглэний калькулятор.1673
Готтфрид фон Лейбниц(1646-1716)Паскалийн машины үндсэндээр өөрийн Лейбницийн Дугуй гэсэн эхний математикийн өргөн хэрэглээний тооцолох калькулятор хийв.
Эхний логикийн машин.1777
Чарльз Махон(1753-1816)эхний логикийн үзүүлэгч машин зохиож,тэр машинаар хялбар тоон ба логик бодлого бодож үзүүлж байв.Энэ машин нь комьютерийн шийдвэр гаргах ба логикийн чадварыг үзүүлсэн үндэслэгч гэж үздэг.
Эхний өргөн үйлдвэрлэгдсэн механик калькулятор.1820
Чарьлз Томас де Колмар эхний өргөн борлуулагдаж байсан арифмометр гэж нэрлэгдсэн, Лейбницийн дугуйн шинэчлэгдсэн загвар болох тооны машин үйлдвэрлэж, 1862 оны Лондонгийн үзэсгэлэнгийн алтан медаль хүртэв.
Программчлах эхний санаа.1833
Аугуста Ада(1815-1853)лорд Байроны охин болох бүсгүй математикч байсан бөгөөд тооны механик машиныг ажилуулах загварыг өгсөн программ хийхийг санал болгосон.
Буулын алгебр.1854
Джордж С.Буул(1815-1864)өөрийн логикийн теори гаргаж, (ба) (эсвэл)(үгүй) гэсэн 3 оператортай,бүх ирээдүйн компьютерийн логикийн шугамын үндэслэгч болсон.Түүний алгебрадээр үндэслэн Вильям С.Джевонс(1835-1882) логикийн машин бүтээжээ.
Эхний эргэлтийн дугуйтай тооны машин.1874
В.Т.Одхнер(1845-1905) шведийн инженер хүн,эргэж байгаа дугуйндээр үндэслэсэн,1-9 тооны хооронд тоог нэмдэг тооны машин зохиож,патентлав.Ийм төрлийн тооны машинууд 1960 онд эхний электрон калькулятор үүсэх хүртэл өргөн хэрэглэгдэж байв.
Далайн давалгааны таамаглагч.1879
Вильям Томпсон,Лорд Кельвин(1824-1907)Кельвины алдарт физикч болох энэ хүн далайн давалгааны урьдчилан таамаглагч машин бүтээж,Британы арлын эргийн новигацид туслах зорилготой байсан ба давалгааны өндөр,цаг хугцааг олон жилээр урьдчилан зааж өгсөн юм.
Эхний электромеханик картны систем.1886
Др Герман Холлерит(1860-1929)АНУ­ийн Хүн Амын Тооллогийн газрын сттистикч,Жан Мари Жаккардын загвардээр үндэслэн өөрийн тооцолох машин зохиож,түүгээр 1890 оны хүн амын тооцоо хийв.Үүний дараа Холлерит “Тооцолох машины компани” байгуулж,олон жилийн дотор үйл ажилгаагаа явуулж,одоо IBM буюу “International Business Machines” гэсэн нэрээр дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэлэгчийн нэг болох корпорацийн үндэслэгч юм.
Эхний тооцоны ба кассны машин.1890
Вильям С.Бороуз(1857-1898)залуу банкны нябо 1882 онд нэмэх үйлдэл хийх машиндээр ажиллаж эхлэв.Үүний дараа 1886 онд Борроуз Компани үндэслэж,1890 оноос эхлэн Борроузын кассын аппарат ба тооцолох машиныг үйлдвэрлэж эхлэв.


Эхний амжилттай үржвэрийн машин.1893
Отто Штейгер(1853­1923) 1893 онд Лейбницийн машины автомат загвар болох машиныг боловсруулсан.1894­өөс 1935 онуудын хооронд 4655 машин борлуулагдаж,олон жилийн дотор шинжлэх ухааны чухал хэрэгсэл болж байв.
Эхний вакуум дэн.1906
Америкийн зохион бүтээгч Ли Ди Форест(1873­1961) аудион нэртэй эхний гурван элементаас бүрдсэн вакуум дэн бүтээсэн.Энэ дэн нь хол антеннагийн радио сигналыг хүлээж авж,хүчтэй болгох чадвартай байв.Энэ ололт компьютерын хөгжилд маш том түлхэц болов.
Эхний бүрэн автомат тооцолох машин.1920
Испанийн эрдэмтэн Леонардо Торрес электромеханик тооцолох техникийг автомат машинтай хослон бүрэн автомат машин зохион бүтээсэн.Үүний үндсэн дээр эхний шийдвэр гаргах машин зохиож чадсан.
Эхний дифференциал тоололын компьютерийн аналог.1931
Массачусетсийн технологийн институтын доктор Ванневар Буш (1890­1974) дифференцийл тоололын эхний компьютерийн машин бүтээв. Дифференциал Анализатор гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмж нь цахилгаан мотороор механик араатай тооцолох машин байв.
Эхний механик программ.1933
Воллес Ж.Эккэрт(1902­1971) IBM 601 үржүүлэгч машиныг баланс тооцолох машин ба нэмэх манинуудтай холбож,механик программаар удирдуулав.Түүний энэ ажил Колумбийн дээд сургуулийн компьютерийн шинжлэх ухааны эхлэлийн ажил болов.
Эхний логик машины үндсэн загвар.1936
Алан М.Тюринг 1937 хэвлэгдэсэн онд сонгодог болсон ”Тооцолох тоо” гэсэн номыг бичсэн юм.Энэ номондоо Тюрингийн машин гэж нэрлэгдэх хийсвэр машины загвардээр орчин үеийн компьютерүүдийн бүтэц,болмжууд ба хязгарлалтуудыг теория болгож гаргасан.


Буулын алгебрагийн эхний компьютерны хэрэглээ.1937
Клод И.Шаннон(1916­ ) МТИ­ын мастерын зэргийн ажилдаа алгебрын логикийн ба логикийн сүлжээний хэлхээ холбоог тогтоосон.Белл лабораторид үйл ажилгаагаа үргэжлүүлэн,утас ба компьютерийн логик сүлжээний хөгжилд маш их хувь нэмэр оруулав
Эхний электромеханик калькулятор.1938
Джордж Стибиц(1904­ )электромеханик сүлжээг утасны релед хэрэглэж,”комплекс калькулятор 1”гэсэн машиныг зохион бүтээсэн.Энэ машин VIA кибордыг ашиглан,инженерын бодлогын хэрэглээнд байв.
Эхний электрон тоон компьютер.1939
Айова мужийн дээд сургуулийн математикийн профессор Джон Атанасов(1904­ ) туслах Клиффорд Берритай(1918­1963) хамтран эхний электрон тоон компьютерийн загварыг бүтээв.Энэ машин вакуум дэнгүүдийг логик сүлжээнд ашиглаж байв.
Эхний өргөн хэрэглээний программын удирдлагатай компьютер 1941
Конрад Зюс(1910­ ) Хелмут Шрейертай Z3 электро механик реле хэрэглэж компьютер угсарав.45 оны 4 сард Зюс хэрэглээний шинжлэх ухааны компьютерийг угсарж,дайны дараа түүний компьютерууд Remington Rand компани Швейцарид борлулагдаж эхлэв.
Эхний Английн тооцолх машин.1943
1940 онуудад Англи Германы дайралтаас болгоомжилж,Алан Тюрингтай хамтолон экспертууд засгийн газрын даалгавараар Collossus машин бий болгож,түүний тусламжаар германы нууц кодуудыг амжиллтай эвдэлж байв.Энэ машин дайны дараа ч Английн нууцад орж байв.
Эхний америкийн программын удирдлагатай компьютер 1944
Хоуард Айкен(1900­1973) 1939 онд Марк 1 тооцолох машиндыг бүтээж эхлэв.Энэ машиндээр тоонууд утасны реле удирдаж байгаа дугуйдээр хадгалагддаг байв.Перфокартандээр программыг нь бичиж,оруулж байв.Энэ компьютер Харвардын Их Сургуульд 15 жил хэргэлэгдэж байв.

Эхний хорхой 1945 /верус/
Марк 1­ийн шинэчэлсэн верси болох Марк 2 комьютер нь нэг өдөр унтрав.Энд жижиг хорхой релед нь орсон байв.Энэ тохиолдлыг шинжээч нар тэмдэглэж үлдээсэн байв.Тэр үеээс эхлэн компьютерийн жижиг проблемуудыг ”хорхой” гэж нэрлэж эхлэв.
Эхний жинхэнэ электрон тоон компьютер.1946
ENIAC гэсэн нэртэй эхний компьютер 1946 онд ажиллагаанд оров
Энэ компьютер вакуум дэн,унтраалга ба гадаад холболт хэрэглэж байв.ENIAC 50 онд шинжлэх ухааны тооцоонд өргөн хэрэглэгдэж байв.
Дотоод программтай комьютерны концепт.1946
ENIAC бэлэн болсны өмнө,түүний зохион бүтээгчид Джон Фон Ньюманы удирдлагын доор EDVAC буюу дотоод програмтай комьютерийг хийх ажлыг эхлэв.Үүний санаа 1945 онд хэвлэгдэж, Пенсилванийн дээд сургуулдахь цикл лекцид оров.Энд программыг цэнэгтэй релед хадгалаж өгсөн байв. Энэ машин 1952 онд бэлэн болов.
Эхний транзистор.1947
Джон Бардин,Уолтер Браттайн ба Вильям Шокли Белл лабораторид эхний транзистор зохион бүтээв.Энэ бүтээл нь компьютерийг илүү хурдан,бага,хүчин чадалтай болгов.Энэ 3нь бүгд 1956 онд энэ бүтээлээр Нобелийн шагнал хүртсэн юм.
Эхний ажилдаг хадгалсан програмтай компьютер.1949
Морис В.Вилкес EDVAC­ын лекцийн сонсогч залуу Кембриджийн EDSAC комьютерийг хийж эхлэв.Энэ комьютер нь эхний бүтнээр нь программаар ажиллаж байсан компьютер байв.Энэ компьютер бэлэн болсны өмнө CRT Memory зохиогдсон байв.
Эхний цэнэгт санах ой.1949
1940 онд Джей Форрестер илүү надвартай санах ой бүтээхт ажиллаж байв.Вакуум дэнгүүд маш муу,удаан ба хурдан шатаж байв.Энд Форрестер санах ойг цэнэгтэй төмөр утсанд оруулхыг санал болгов.4 жилийн дараа Wirldwind комдьютер ажиллаж эхлэв.
Эхний интерактив цагтай компьютер 1950
Джей Форрестер Wirldwind комдьютерийг CRT­ийг жинхэнэ цагийн хэмжүүртэй уялдуулхыг үзэв.Энэ нь эхний цэнэгт санах ойтой компьютер болов.Ийм комвютерийн тсламжаар 1958­1983 дундуур Америкийн агаарын довтолгооноос хамгаалах SAGE системийг бүтээсэн байв.
Эхний зах зээлдээр гарсан компьютер.1951
1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт Мелчи комьютерийн корпорацийг бий болгож,1951 онд Нортроп ба Хүн амын тоололын газарт эхний UNIVAC комьютерийг борлуулав.Энэ комьютерууд ганц л тооцооны хэрэгсэл болж байв.Үүнийн дараа компанийг Ремингтон Рэнд компанид худалаж,Сперри Ранд нэртэй болов.
Микропрограммын эхний санаа.1951
EDSAC­ийн зохион бүтээгч Морис Вилкс эхний микропрограммын санааг гаргасан юм.Энэ нь 1960 онуудын эхээр хэрэгжиж эхэлж, микрокомьютер ба ктпьютерийн системийг бий болгоход замыг нь нээж өгжээ.
Эхний транзисторт комьютер.1954
TRADIC комьютер эхний 800 транзистор хэргэлэсэн Белл лабораторид баригдсан комьютер болов.Энэ нь комьютерийн хөгжлийн шинэ үеийг харуулсан компьютер болов.Энэ компьютерууд агаарын тээврийн хэрэгсэлд хэрглэгдэж эхлэв.
Эхний RAM­ын систем.1956
RAMAC 305 комьютер нь эхний RAM хэрэглэсэн комьютер болсон юм.Энэ комьютер 50 хатуу диск хэрэглэж,1 секундын хурдтай ажиллаж байв.1962 онд солигох дискийн санаа бий болсон байна.
Эхний өндөр төвшины програмчлалын хэл.1957
Эхний комьютерийн FORTRAN хэл аутомат програмчлалд зориулагдаж бүтээгдсэн байна.Джон Бакусын удирдлагын дор IBM корпораци эхний өндөр төвшины инженер, математикч нарт зориулсан програм юм.
Орчин үеийн ширээний компьютер
Орчин үеийн компьтерүүд нь IBM-ын 1981 онд бүтээсэн компьютертэй адил загвартай хэвээр байна. Эдгээрийн үйлдлийн хүч байнга өсөж, ой санамж, санах технологи нь өдөр бүр нэмэгдэн, адилхан тоног хэрэгсэл, програм хангамж байнга шинэчлэгдэн байна. Энэ бүхний үр дүнд компьютер бүр ажил төрөл, зугаа цэнгээний төв болж байгаа юм.
Орчин үеийн зөөврийн компьютер
Өнөө үед цахилгаан бага хэрэглэх, компьютерийн тоног хэрэгслийн овор хэмжээ улам багасахын хэрээр зөөврийн компьютерт нэг дор нэлээн олон өвөрмөц шийдэл бий болжээ. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц, хүчтэй тоноглол болон оптик-соронзон хадгалах хэрэгсэлтэй өнөө үеийн зөөврийн компьютерүүд нь дэвтрээс ч бага зай эзэлж байна.
BlueGene/L
Хэдэн зуун кв.метр талбай эзэлдэг компьютерүүд одоо ч байдаг. Орчин үеийн аварга том тооцоолох машинууд нь хэдэн мянган үйлдлийг тохируулан хийж, замбараагүй их тооцоо хийдэг. Дэлхий дээрх супер компьютерүүдийн хамгийн хурдан нь болох энэ компьютер секундэд 270 триллион үйлдэл хийж чаддаг.
UNIVAC1
АНУ-ын Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нэртэй цахилгааны инженерүүдийн зохион бүтээсэн UNIVAC 1 нь ажил хэргийн ертөнцийн шаардлагыг биелүүлэхэд зориулагджээ. Хамгийн анхны ерөнхий зорилготой худалдааны компьютер UNIVAC 1 нь математик үйлдлийг гүйцэтгэж, бичсэн зүйлээс үр дүнг нь гарган авдаг, үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг, бүр сонголтыг ч урьдчилан тооцож чаддаг байжээ.
IBM701
1953 онд IBM фирм үйлдвэрлэн гаргажээ. Энэ машин нь тоо баримт оруулах картын зай хийх асуудлыг үгүй болгон, цахилгаан компьютерийн эхлэл болжээ. IBM 701-ийн онцлог нь мэдээллийг хадгалах ой санамж юм. Хаалгаар оруулахад тохиромжтой болгон олон хэсгээр хийсэн уг компьютерийг салгаж зөөгөөд, дараа нь угсардаг байна.
DEC-PDP1
1960 онд Дижитал фирм үйлдвэрлэжээ. Энэ төхөөрөмжийг хамгийн анхны “бага оврын” компьютер гэж үздэг. Өөр нэг онцлог гэвэл АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институтийн оюутнууд үүнийг шинээр програмчлан хамгийн анхны компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн байна.
Колоссус
1944 онд Дэлхийн 2-р дайны үед Англичууд, Германы нууц үгийг тайлан уншихад зориулан бүтээжээ. Английн цахилгааны инженер Томми Фловерсийн бүтээсэн Колоссус нь Германы “Лоренц шифр” гэгддэг нууц шифрийг тайлан унших ажлыг хөнгөвчилж өгсөн байна. Уг аппарат нь Германы шифрийн машиныг дуурайн ажиллаж чаддаг байжээ.
Харвард-Марк1
1944 онд физикч Ховард Х.Айкен зохион бүтээжээ. IBM фирмийн үйлдвэрлэсэн Харвард Марк 1-ийг хамгийн анхны автомат тооцоолох машин гэж үздэг. Хамгийн сонирхолтой шинж нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд асаасны дараа хүний хэрэгцээ гардаггүй байна. Энэ компьютерийг зохион бүтээснээр орчин үеийн компьютерийн эх үндсийг тавьсан гэж зарим хүн үздэг.
ENIAC
1945 онд АНУ-ын цахилгааны инженерүүд Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нар цэргийн сум үйлдвэрлэхэд шаардлагатай тооцоог хөнгөвчлөх зорилгоор ЭНИАК-ийг зохион бүтээжээ. Энэ нь бараг 18.000 вакум гуурс, 30т орчим жинтэй, бүхэл бүтэн өрөөний дайтай байв. Энэ аппаратыг маш олон хүн хамгийн анхны компьютер гэж буруу боддог. гэхдээ ЭНИАК-ийг тооны олон үйлдлийг хийдэг болсон анхны компьютерт тооцдог.
IBM-PC
Өнөөгийн компьютерийн хэлбэртэй IBM PC-ийг анх 1981 оны 8-р сард худалдаанд гаргажээ. Энэхүү анхны загварыг IBM 5150 гэж бас нэрлэдэг. Энэ машины хамт PC (Personal Computer-хувийн компьютер) гэдэг ойлголтыг IBM-д тохиромжтой компьютеруудад хэрэглэж эхэлжээ.
Sinclair-ZX-Spectrum
1982 онд Английн Синклайр Судалгааны фирм бүтээжээ. 3.50MHZ-ийн “Zilog Z80” үйлдэл бүхий уг компьютер нь 16KB эсвэл 48KB ой санамжтай ажээ. Мөн ZX82 гэж нэрлэдэг уг төхөөрөмжийн дараа үйлдвэрлэсэн Спектрум толь өнгөт дүрстэй болжээ.
Osborne1
1981 онд худалдаанд гарсан Osborne 1 нь хамгийн анхны зөөврийн компьютер ажээ. 12кг жинтэй, багахан чемоданы дайтай уг компьютерийн таг нь гарны үүрэгтэй байв. Таг нь нээгдэхэд, дискний оролт, 13см-ийн дэлгэц бүхий дутуу зүйлгүй ажиллах орчныг бүрдүүлжээ. Мөн программ хангамж суулгасан анхны компьютер ажээ.
Магнавокс-Одиссей
1960-аад оны дундуур Америкийн цэргүүдийн рефлексийг хөгжүүлэх зорилгоор зохион бүтээжээ. Шууд зурагтад залган ашигладаг байв. Дэлгэцийн хоёр талд байрлах шийдэмээр дундуур нь явж байгаа цэгийг гадагш алдахгүй байх зарчим бүхий тоглоом тоглуулдаг байжээ. 1972 онд компьютер тоглоомын хамгийн анхны удирдлага хэлбэрээр худалдаанд гарчээ.
MITS-Altair8800
1974 онд энэ компьютер худалдаанд гарснаас хойш хувийн компьютерийг хүмүүс сонирхох болжээ. Программ хангамжийн алдарт Микрософт фирмийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох “Altair BASIC” нэртэй хангамжийг энэ компьютерт зориулан гаргажээ.
Apple-2
1977 онд Apple фирмээс гаргасан хамгийн анхны цуврал компьютер юм. Ялангуяа “VisiCaic” нэртэй тооцоолох хүснэгт бүхий программ нь хувь хүн болон албан газрын сонирхлыг ихэд татжээ. Apple 2 нь мэдээллийг ачаалдаг онцлогтойгоос гадна байнгын санах ойнд нь BASIC хэлийг суулган худалдаанд гаргаж байжээ.
Сампин
Өнөөгийн компьютер буюу тооцолон бодох машины өвөгт тооцогддог сампин нь хэдэн голд суулгасан эрхи төдий зүйл байв. МЭӨ 2400 онд эртний Вавилончууд бүтээсэн гэж үздэг энэ зүйл харахад энгийн боловч тооны машин шиг олон янзын холимог үйлдлийг хийж болдог.
Z3
1941 онд Германы инженер Конрад Зусегийн зохион бүтээсэн энэ компьютерийг өнөөгийн компьютерийн анхны загвар гэж үздэг. Z3 нь өнөөгийн компьютертай ижил логик системээр ажилладаг бөгөөд тооцоолох үйлдлийг хялбархан програмчлан хийж болдог. Үржих хуваах үйлдлийг 3 сек, нэгтгэх үйлдлийг 0.7 секундын дотор гүйцэтгэдэг. Дэлхийн 2-р дайнд нисэх онгоцны бөмбөг залах тооцоонд ашиглаж байжээ.
Tandy-TRS-80Model-100
1984 онд худалдаанд гарсан энэ загвар нь анхны зөөврийн компьютерүүдийн нэг юм. Osborne 1-ээс илүү нимгэн, хөнгөнөөрөө ялгаатай байв. Дээрээ шилэн талст дэлгэцтэй ажээ. Үүнээс гадна бичиг бичихэд тохиромжтой бичлэг болон харилцааны модемтой байв. Иймээс зам зуур юм бичих шаардлагатай хүмүүсийн дуртай зүйл болжээ.
Amiga500
1982 оноос Амига Корпорациас тоглоомын машин болгон үйлдвэрлэж эхэлжээ. 1985 онд CBM нэртэй фирмүүд Амигаг худалдаж авсны дараа Коммодоре нэрээр худалдаанд гаргав. Дуу, дүрсний чанар нь нэмэгдсэн чип бүхий уг төхөөрөмж Европт их тархжээ. Амига нь график үйлдэлийн талбарт өөрийн гэсэн байр суурьтай болсон байна.
DeepBlue
Энэ компьютерийг IBM фирм шатар тоглуулах зорилгоор бүтээжээ. Deep Blue нь тэмцээний дүрмийн дагуу дэлхийн шатрын нэгэн аваргыг (Гари Каспаров) ялсан анхны компьютер байсан юм. 1996 онд анх Каспаровт 4-2-оор хожигдсоны дараа дахин сайжруулсан Deep Blue нь 1997 онд Каспаровыг 3.5-2.5-аар хожсон байна.
IBM360
IBM фирм 1964 онд үйлдвэрлэжээ. Зэрэг ажиллах чадвартай 6 үйлдэл болон бичигч, диск унших зэрэг 40 өөр хэсэгтэй бөгөөд орчин үеийн супер компьютерүүдийн анхдагч юм. Энэ компьютерийн үйлдлүүд нь шаардлагатай үед илүү хурдан, шинэ загварт орж шилждэг байв. Ижил хэсэг эсвэл бичлэг бэлтгэдэг фирмүүдийн тодорхой стандартад зохицох хэрэгтэй байжээ. Энэ онцлог нь өнөөгийн компьютерүүдийн нэгж, хэсгүүд нь хоорондоо таарах зарчимыг бий болгожээ.
TX-2
1960 онд АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институтаас гаргасан энэ компьютер нь хиймэл оюун ухааны үйл ажиллагааг дэмжих болон хүн-компьютерийн харилцааг анх удаа нэмсэн юм. 23см-ийн дэлгэцтэй, дэлгэц дээр тэмдэглэгээ хийх гэрэлтэй үзэгтэй байв. 1963 онд компьютерийн тусламжтайгаар зурж бичдэг Sketchpad-ийг зохион бүтээх анхны үндэс суурь болсон юм.
Кенбак-1
1970 онд Жон Бланкенбакерын зохион бүтээсэн Кенбак-1-ийг хамгийн анхны хувийн компьютер гэж үздэг. 40-хөн ширхэгийг худалдаанд гаргасан энэ төхөөрөмж нь дэлгэцгүй байжээ. Дээд талын товчлууруудаар шууд машины хэлээр програмчлан үр дүнг нь гэрэлт самбар ашиглан харуулдаг байв.
Commodore64
1982 онд худалдаанд гарсан энэ компьютер нь түүхэнд бичигдсэн хувийн компьютерүүдийн эхэнд бичигддэг. Commodore 64-ийн дуу, график нь маш өвөрмөц байлаа. 1993 онд үйлдвэрлэхээ зогсоох хүртэл ойролцоогоор 25 сая ширхэг борлогджээ. Commodore 64 нь хамгийн их гүйлгээтэй, сайн компьютерүүдийн нэг байв.
MSXStandardi
1980-аад оны үеийн хувийн компьютерүүд нь тодорхой зүйлсээрээ бие биетэйгээ тохирдоггүй байжээ. Өнөө үеийн Микрософтын Японы удирдлага Казухико Ниши энэ төрлийн компьютерүүдийг нэг ижил төхөөрөмж, бичлэгийн хэлбэртэй байх санааг дэвшүүлжээ. Голдстар, Филлипс, Спектравидео болон Вестел зэрэг фирмүүд нэг нэгтэйгээ тохирдог, өөрийн өвөрмөц онцлогтой компьютер үйлдвэрлэх болжээ. Гэвч Японоос өөр улсад дэлгэрээгүй байна.
AppleLisa
1983 оны 1-р сард 10 мянган долларын үнэтэйгээр худалдаанд гарчээ. Лиза нь график хэрэглэгчийн багаж, хулгана бүхий анхны компьютер ажээ. Үүний хажуугаар нэг зэрэг олон програм ажиллууж болдог, мөн төсөөлөх ой зэрэг нь хувийн компьютерт нэвтэрсэн анхны загвар юм. 1984 онд Лизагийн орыг Макинтош залгажэ
Компьютерын хөгжлийн үе шатууд
Компьютерын хөгжлийн үе шат (computer generation) гэдэг нь тооцоолох электрон техникийн хөгжлийн түүхийг илтгэдэг ойлголт юм. Өнөөгийн байдлаар компьютерын хөгжлийн 4 үе шат өнгөрөөд байна. Үе солигдох болгонд компьютерын овор хэмжээ багасч, харин хүчин чадал нь нэмэгдэж байгаа.
I үе (1946-1958) - электрон ламп
Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC компьютер ойролцоогоор 18 мянган электрон ламп агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхий хуруун чинээ хэмжээтэй байсан тул ENIAC овор хэмжээ маш том хэмжээтэй болсноос гадна маш их цахилгаан хэрэглэж, маш их халдаг байв. Тиймээс аварга том компьютерыг хөргөхийн тулд мөн аварга том хөргүүрүүдийг ашигладаг байжээ.
ENIAC-ийн дараагаар EDVAC (Electronic Discrete Variable Automatic Computer) , UNIVAC (UNIVersal Automatic Computer) г.м. электрон ламп бүхий компьютерууд бүтээгдсэн билээ. Харин ENIAC-аас ялгаатай нь эдгээр компьютерууд Фон Нейманы зарчмуудыг хэрэгжүүлсэн байлаа (2-тын тоололд ажилладаг, програмаа өөртөө хадгалдаг г.м.). Энэ үеийн компьютеруудын мэдээлэл боловсруулах хурд ойролцоогоор 10-20 khz.
II үе (1959-1964) - транзистор
Энэ үеийн компьютеруудэд транзистор хэмээх хагас дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ.
Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна. Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л халдаггүй гэж хэлж болно.
Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ үе тавигджээ.
III үе (1965-1970) - интеграл схем
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон.
Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв.
Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна.
ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон схемийн (загварын) дагуу цахиурын ялтас дээр "хэвлэх" ө.х. "ургуулах" замаар ИС-ийг гаргаж авдаг байна.
Ингэж маш бага орон зайд асар олон логик элементийг цуглуулж чадсанаар нэг элементээс нөгөө рүү цахилгаан дохио дамжихад зарцуулах хугацаа эрс багасна. Үр дүнд нь мэдээж компьютерын тооцоо хийх хурд ихэсч, нэг секундэд гүйцэтгэх үйлдлийн тоо нэмэгдэнэ. Мөн шаардагдах тэжээлийн хэмжээ багасч, энергийн алдагдал багасч, зардал буурсан байна.
Компьютерын овор хэмжээ эрс багасч жижиг шүүгээний эрэмбэтэй болсон байна.
Орчин үеийн компьютер нэг биш харин түүнээс олон ИС-үүдийг агуулдаг. Эдгээр ИС-үүд нь хамтдаа эх хавтан (motherboard) дээр байрлаж байдаг.
ИС анх компьютерын техникт ашиглагдаж эхэлнээс хойш өнөөдрийг хүртэлх болон цаашдын түүний хөгжлийн төлвийг Мурын хууль үзүүлдэг.
IV үе (1971-одоо) - микропроцессор
Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын эрин үе юм.
Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг интеграл схем юм.
1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф (Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй, тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна. Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны машинд ашиглагдсан байжээ.
1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна. Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв.
Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх микрокомпьютерыг угсарсан байна. Энэ компьютер худалдаанд гармагцаа маш их эрэлттэй болж чаджээ. Уг компьютерт Intel-8080 микропроцессорыг ашигласан байна.
Овор хэмжээ багатай микрокомпьютерууд бий болсон нь хувь хүмүүс өөртөө зориулж тэдгээрийг худалдаж авах боломжийг бүрдүүлж, харгалзах зах зээлийг бас нээж өгчээ.
1976 онд Стив Возняк (Steve Wozniak), Стив Джобс (Steve Jobs) нар Apple компанийг үүсгэн байгуулж, Apple-I микрокомпьютерыг угсарсан байна. 1977 онд Apple-II микрокомпьютер худалдаанд гарсан байна.
1981 онд IBM компани, тухайн үед Intel-ээс гаргаад байсан Intel-8088 микропроцессор бүхий IBM PC хэмээх микрокомпьютерыг худалдаанд гаргаснаар хэн бүхний мэдэх персонал компьютерын эрин үе эхэлжээ.

 Дүгнэлт

Шотландын математикч Джон Напьер(1555-1617) логарифмын зохиосноор алдартай болсон юм.Амьдралын эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв. Энэ үеээс л  Компьютер хэмээх   энэ зүйл хүмүүсийн амьдралд нэврэн орж ирсэн. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Компьютер нь анх 1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт Мелчи комьютерийн корпорацийг бий болгож,1951 онд Нортроп ба Хүн амын тоололын газарт эхний UNIVAC комьютерийг борлуулан хүмүүсд танил болсоон. Харин өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон. Тиймд  компьютер нь хүний хамгийн их хэрэглэдэг төхөөрөмжийн нэг гэхэд хэлэсдэхгүй болсон бүхий ажлийг хөнгөвчилж, хэрэгтэй мэдээлэл, дуу, бичлэг, бүхий л зүйлийг халгалж бас үзэж сонсож, хийж  бүтээж байна. Ирээдүйд бидний амьдралд компьютер нь өдөр тутмийн хэрэглээ мөн сайн туслагч болох байх гэдэгт итгэлтэй байна. Компьютерийн хөгжил бидний амьдралд хамгийн их дэвшил авчирч байгаа.

0 Response to "Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт"

Post a Comment