Гаралтын төхөөрөмж Дэлгэц (monitor)


Гаралтын төхөөрөмж
Компьютерийн боловсруулсан электрон өгөгдлийг хүний ойлгохуйц хэлэнд хөрвүүлэн гаргах төхөөрөмж юм. Гаралтын төхөөрөмжийг softcopy, hardcopy гэж 2 ангилна.

- Softcopy гэдэг нь дэлгэцэн дээр өгөгдлийг дүрслэх буюу аудио хэлбэрт хувиргах (дэлгэц)
- Hardcopy гэдэг нь текст болон графикийг хэвлэн гаргах (принтер, плоттер, олон функцтэй төхөөрөмж, гэх мэт)
1. Softcopy Output: Display Screens

Гаралтын төхөөрөмж болох м онитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагдана. Гэхдээ дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 хэллэг байдаг.
Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин дисплей нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.
Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг бөгөөд хэрэв үүний дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.
Үүнээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.
Мониторын дотор нь хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлдог бол дисплейг өнгө ялгаруулалтаар нь тодорхойлдог. Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаа нь уг дисплейний өнгөний үзүүлэлтийг илэрхийлнэ.
Монитор нь CRT (cathode-ray tube) эсвэл flat-panel байж болно.
CRT нь яг TV шиг вакум хоолойг ашиглдаг. Хавтгай дэлгэц нь хөнгөн, нимгэн, CRT-г бодоход бага тог зарцуулдаг боловч CRT дэлгэц шиг тод цэвэр байж чаддаггүй.
Хавтгай дэлгэц нь liquid crystal diplay (LCD)/ шингэн кристаллийн/, electrolunescent display (EL)/ гэрлэн диодын /, gas plasma display гэсэн гурван технологиор хийгдсэн байдаг. Дэлгэцийн өнгө, нягтшил нь видео адаптериас хамаарч өөр өөр байна. ралаасЗаримдаа дэлгэц нь VDT (video display terminal)-тай холбогдох бөгөөд энэ нь дэлгэц болон гарыг багтаасан байна.
Cathode- Ray Tubes (CRT)
Катод хоолой гэж компьютерийн дэлгэцэнд зориулан ашиглах вакум хоолой юм. Энэ нь (CRTs) зөвхөн компьютерийн дэлгэцэнд бус телевизорт ч ашиглагддаг. Дэлгэцэнд дүрс дүрслэхдээ pixel гэж нэрлэгдэх бие даасан цэгүүдээр илэрхийлэгдэнэ. Pixel гэж дэлгэцэнд үзүүлэх хамгийн бага нэгж буюу зургийн элемент юм. Процессороос CRT-ийн электрон буу руу илгээгдсэн биетүүд нь электрон болж хувиран зургийг дүрсэлдэг. CRT дэлгэцийн дотор талыг фосфороос бүрсэн байдаг. Электрон буунаас гарсан электронуудын туяа нь форсор дээр очиж гэрэлдэх бөгөөд үүний дүнд дүрс зургийг дэлгэцэнд бий болдог байна.
Flat–Panel Display
Хэрэв бид зөвхөн CRT технологийг ашигласаар байсан бол одоогийн авсаархан notebook, халаасны PC зэрэг гарахгүй байсан байх биз. CRT нь гэрэлтэй, тод зургийг үзүүлдэг боловч их тог, жин, зай эзэлдэг. CRT-тэй харьцуулахад хавтгай дэлгэц нь бага цахилгаан, зай, жин эзэлдэг. Хавтгай дэлгэц нь 2 шилэн тавгаас бүтэх бөгөөд дундуур нь бодис олон замаар хөдөлж дүрсийг бий болгодог.
Хавтгай дэлгэц нь 2 замаар ялгагддаг.
1. Шилэн тавгуудын хоорондох бодисоор
2. Дэлгэц дээрх транзисторуудын зохион байгуулалтаар
Шилний хоорондох бодис LCD, EL ба газын плазм:
Хавтгай дэлгэц нь шилэн кристалл дэлгэц (LCD), электрон люминесцент дэлгэц (EL), газын плазман дэлгэц (Gas Plasma) гэсэн технологиудыг ашигладаг.
- LCD нь шилэн кристалл гэгдэх бодисоос бүрдэх бөгөөд молекулууд нь өөрийн оптик шинж чанараараа хувирдаг. Дэлгэцийн цаана байгаа энэхүү гэрэл нь дүрсийг үзүүлэх эсэхийг шийддэг.
- EL нь бодис нь электрон цэнэгээр цэнэглэгдэнгүүт гэрэлтдэг.
- Gas-plasma неон туяатай адил, цахилгаан гүйдэл бий болонгуут гэрэлтүүлэх газыг ашигладаг.
Транзисторын зохион байгуулалт – идэвхитэй матриц идэвхгүй матриц.
Хавтгай дэлгэц нь транзисторын байрлалаас хамаарч нэг бол идэвхитэй матриц эсвэл идэвхигүй матриц дэлгэцтэй байна.
Идэхитэй матрицан дэлгэц гэдэг нь дэлгэц дээрх цэг бүр өөрийн транзистороор удирдагдана.
Идэвхгүй матрицан дэлгэцийн тухайд транзистор нь бүтэн мөр эсвэл баганын цэгүүдийг удирдана.
Screen Clarity
CRT ч, хавтгай дэлгэц алины ч хувьд дэлгэцийн хүчин дараах 3 чанар нөлөөлнө.
- Resolution дэлгэцийн дүрсийг дүрслэх чадварыг хэлэх бөгөөд 1 inch талбайд тооны цэг байгааг үзүүлнэ. Horizontal pixels x vertical pixels Тухайлбал: 640 х 480 pixels = 307, 200 pixel байгааг үзүүлнэ.
- Dot pitch: Цэгүүдийн хоорондын зайг хэлэх бөгөөд цэгүүдийн зай ойртох тусам дүрсийг илүү нарийвчлалтай үзүүлнэ.
- Refresh rate: Дэлгэцэн дээр цэгүүд секундэд гарч ирэх давталтын тоо
» 45-100 удаа анивчдаг.
Дэлгэцийн өнгө
Дэлгэц нь монохром эсвэл өнгөт байна. Монохром нь нэг дэвсгэр дээр нэг өнгөөр харуулна. Хэдийгээр энэ нь бараг хэрэглээнээс гарч байгаа боловч түүнийг text based mainframe системд хэрэглэж байна.
Өнгөт дэлгэцийн тухайд RGB monitor гэх бөгөөд энэ 3 өнгийн хослолоор (16-16,7 сая өнгийг төрлөөсөө хамааран гаргаж чаддаг) Өнөө үеийн ихэнхи компьютер өнгөт байх авч зарим нэг халаасны компьютер нь хар цагаан хэвээр байна.
Bitmapped display
Нэгэн үед компьютер дэлгэцэн дээрээ зөвхөн текст мөр дүрсэлдэг байсан. Харин одоо үсэг, тооноос гадна зураг, график, дүрсүүдийг үзүүлэх чадвартай болсон байна. Учир нь PC нь bitmapping стандартыг эхрэглэх болжээ.
Компьютер нь цэгийн өнгө, байрлалыг дүгнэхдээ 0 эсвэл 1 битийг ашигладаг. Монохромын хувьд 1 бит нь цэгийг үзүүлдэг байсан бол өнгөт дэлгэцийн хувьд нэлээд олон бит нь цэгийг дүрсэлдэг. Bitmapped дэлгэц нь компьютерт дэлгэцэн дээр цэгийг нэг бүрээр нь гаргах бололцоог олгож удирдах.
Video display adapter
Графикийг дүрслэхийн тулд дэлгэц заавал видео дисплей адаптертай байх ёстой. Видео адаптерийг видео график карт гэх бөгөөд энэ нь дэлгэцэн дээр дүрсийг гаргах resolution, өнгөний тоо, хурдыг тодорхойлох цахилгаан хэлхээ бүхий хавтан юм. Видео адаптер нь хэдий өөрийн санах ой буюу видео RAM-тай байх бөгөөд энэ нь хэр хурдан зураг дүрс боловсруулах, хэрхэн зургийн нягтшилыг гаргах, хэдэн өнгө гаргах зэргийг тодорхойлно. Жнь: 640 х 480 нягтшилтай видео адаптер нь 256 kb RAM-тайгаар 16 өнгийг дүрслэх бол 1mb RAM-тай 16,7 сая өнгө дүрсэлнэ.
Notebook компьютерийн тухайд адаптер нь эх хавтандаа суулгаж өгсөн байдаг бол desktop компьютерийн хувьд expensia slot дээр нэмж суулгадаг. Өнөө цагт VGA ба SVGA төрлийн адаптерийг өргөн хэрэглэж байна.
- Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
- CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй.
- EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй.
- VGA: VGA, for Video Graphic Array; 16-256 өнгө resolution-аас хамаарч дүрсэлнэ. 320 х 200 pixel-ийн хувьд 256 өнгө, 640 х 480 pixel хувьд 16 өнгө гаргана. VGA-г 4 bit color гэдэг.
- SVGA: for Super Video Graphic Array, 256 өнгийг VGA-аас илүү resolution-тай дүрсэлнэ. SVGA нь 800 х 600 эсвэл 1024 х 768 горимуудтай. SVGA-г 8 bit color гэдэг.
- XGA: for Extended Graphic Array, 16.7 сая өнгийг 1024 х 768 pixel-ээс үзүүлэх чадвартай. Адаптерийн санах ойн хэмжээнээс хамаарч 256, 65536, 16777216 хүртэлх өнгийг гаргана. Энэ нь хамгийн өндөр чанартай адаптер бөгөөд 24 bit color эсвэл tree color гэгддэг. Дээрх адаптераас аль нь байсан адаптер, дэлгэц 2 нь хоорондоо зохицож байх нь чухал. Монитор нь screen resolution, өнгийн тоо, refresh rate-г гаргаж чадахуйц байх ба энэ нь адаптераар удирдах ёстой. Иймд хэрэв та хуучинтайгаа зохицож ажиллаж чадах эсэхийг урьдчилан мэдэх хэрэгтэй.
2. Hand copy Output: Printers, Plotters, Multifunction, Devices & Microfilm & Microfiche Devices
Handcopy төхөөрөмж нь цаасан дээр хэвлэгдсэн текст болон дүрсийг гаргадаг. Принтер нь ширээний, зөөврийн, impact эсвэл non impact байдаг. Ихэнхи impact printer-т dot-matrix printer орно. Non impact printer-т laser, inkjet, thermal төрлийн принтерүүд багтана. Plotter нь flatted эсвэл drum байна. Олон функцтэй зарим төхөөрөмжүүд нь принтер, сканнер, хувилах болон факсын төхөөрмжийг зэрэг агуулдаг. Компьютерийн гаралтын microfiche, microfilm нь хадгалалтын асуудлыг шийднэ. Ширээний принтерийн тухайд өндөр чанар, үнэ сонголтын тухай ярьж болно. Харин зөөврийн принтерийн тухайд transportable, ultraportable гж хоёр ангилна.
- Transportable: 5 фунт жинтэй, ширээний принтер шиг өндөр түвшинд хэвлэх, хувьсах цахилгаан гүйцдээр тэжээгдэх чадвартай.
- Ultraportable: 2 фунт жинтэй, зөөж явахад авсаархан, батерей болон хувьсах гүйдлээр ажиллана. Гэвч тусгай хэвлэлийн цаасыг зөвхөн нэг нэгээр нь принтерт хийх гар ажиллагаатай.
Импаст принтер:
Энэ төрлийн принтер нь текст, зургийг принтерийн хаммер болон бул нь инк бүхий туузан дээр цохих механизмаар гаргадаг. Матрицан принтер нь жижиг зүү бүхий принтерийн толгойтой бөгөд энэ нь инк бүхий туузан дээр цохиж зураг болон тэмдэгтийг бий болгодог. Принтерүүд нь секундэд 40-300 тэмдэгтийг хэвлэдэг. Өнгөт тууз нь зөвхөн цөөн хэдэн тооны өнгийг гаргах чадвартай байдаг. Энэ нь хямд төсөр давуу талтай боловч график зургийг хэвлэх чанар муу, мөн их дуу чимээ гаргадаг байна.
Импаст бус принтер:
Принтерийн механизм ба цаасны хооронд ямар нэг шууд физик контакт үүсгэлгүйгээр дүрс, тэмдэгтийг хэвжүүлнэ. Импаст бус принтерийг лазер, инк-жэт, thermal гэж 3 ангилна.
Laser printer: хувилагч машинтай төстэй, зургийг үүсгэхтэй dot-matrix принтертэй ажиллах зарчимтай төстэйгээр цэгээр дүрсэлж хэвлэнэ. Эдгээр зургууд нь соронзонгоор цэнэглэгдсэн инк бүхий бөмбөрөн дээр үүсгэгдээд бөмбөрөс цаас руу шилжин хэвлэгддэг. Лазер принтерүүд нь график дүрсийг үзүүлэх чадвараас хамаарч инчид 300 дотоос 1200 дот (dpi) хүртэл нягтшилтай хэвлэдэг. Тэд хурдан бөгөөд микрокомпьютерийн тухайд нэг минутад 4-32 текст хуудсыг хэвлэдэг.Энэ нь төрө бүрийн фонт, хэлбэр, хэмжээгээр хэвлэж чадна. Илүү үнэтэй хувилбар нь өнгөтөөр хэвлэдэг. Лазер принтер нь өөр дээрээ суурилсан RAM-тай бөгөөд энэ нь компьютераас хэвлэх өгөгдлөө өөртөө авч хадгалдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг удаашралгүйгээр нэгээс нөгөө цаасыг үргэлжлүүлэн хэвлэнэ. Хэрэв нэлээн их хэмжээтэй, зураг, гарфиктай өгөгдлийг хэвлэх тохиолдолд их хэмжээний RAM хэрэгтэй болдог. Лазер принтер нь мөн өөрөө ROM чиптэй бөгөөд эндээ фонтуудыг хадгалах бөгөөд хэвлэхийн тулд лазер принтер нь page description language-тэй ажилладаг. Энэ нь тусгай прорамм хангамж бөгөөд хэвлэхийн тулд график, тэмдэгтийн байршил болон хэлбэрийг тодорхойлоход зориулагдсан. Postscript, Hewlett Packard Graphic Language (HPGL) нь page description language-ийн төрлүүд юм.
Ink-jet printer: Лазер, матрицан принтерийн адилаар цэгэр хэвлэнэ. Ink-jet принтер нь өндөр хурдтайгаар 4 цорго бүхий нүхээр электроноор цээглэгдсэн инкийг бага багаар цаасан дээр шүршиж хэвлэнэ. Давуу тал нь өнгөтөөр хямд хэвлэх боломжтой.
Дутагдалтай тал нь 300-720 dpi бага нягтшилтай, 1-4 текст хуудсыг нэг минутад хэвлэнэ. Өндөр нягтшилтай хэвлэхийн тулд тусгай цаасыг маш удаан хэвлэнэ. (нэг цаас-10 минут) ink-jet –ийн нэг төрөл бол buble-jet printer ба энэ нь маш өчүүхэн халаагч элементүүдээр инкийг хэлбэржүүлж 128 маш жижиг цоргоор хэвлэнэ. Энэ технологийг голдуу зөөврийн принтерт хэрэглэнэ.
Thermal printer: энэ нь өнгөт лав, халаагч ашиглан цэгүүдийг тусгай цасан дээр буугаж хэвлэнэ.
Принтер (хэвлэх төхөөрөмж)
Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бүхий төхөөрөмжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртөгөөрөө хоорондоо ялгаатай байдаг.
Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь dot- matrix буюу матрицийн принтер, inkjet буюу черниллэн хортой принтер мөн сүүлийн үед өргөн нэвтэрч буй laserjet буюу лазерийн принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Өнгөт принтерийн нэг хуудас хэвлэх өртөг нь монохром лазер принтертэй харьцуулахад өндөр байдаг хэрнээ хэвлэлтийн хурд нь удаан байдаг.
Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Факс боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бөгөөд Brother MFC-7150c, Brother MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet R80, HP office Jet T65 принтерүүд дэх цэгийн оптик нягтшил ихтэй төдийгүй хар цагаан болон өнгөт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-8300, 8600 принтерүүд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх принтерүүд нь 3-5 хуудас хувилах хүчин чадалтай байдаг байна.
Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.
Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:
- Өнгө
Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.
Resolution (өнгөний ялгарал)
Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 150 dpi болгоод нэг хуудас хэвлэх, мөн 300 dpi болгоод өөр нэг хуудас дээр нэг ижил текстийг хэвлэхэд 300 dpi тохируулгаар хэвлэсэн хуудас нөгөөгөөсөө илүү тод харагддаг.
Хурд
Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Үнэ өртөг ихтэй принтерүүд ихэвчлэн хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим удаан принтерүүд 3-6 хуудсыг минутанд хэвлэх нь ч бий.
Санах ой
Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг.
Принтерийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд үйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 5L, Xerox DocuPrint C11, Okidata Okipage 12I гэх мэт.
Плоттер:
Олон өнгөөр өндөр чанартай график дүрслэх тусгай гаралтын төхөөрөмжийг хэлнэ. Үүнийг ихэвчлэн газрын зураг, архитектурын зураг гэх мэтийг зурахад хэрэглэнэ. Плоттер нь drum bed гэсэн 2 янз байна.
Олон функцтэй принтерийн технологи

Энэ нь олон үйлдлийг гүйцэтгэх чадварьай төхөөрөмж юм. Тухайлбал, хэвлэх, хувилах, сканнердах, факсдах, бүх үйлдлийг нэг төхөөрөмжөөр хийх боломжтой.
Гаралтын бусад төхөөрөмжүүд: аудио, видео, виртуаль төхөөрөмж ба роботууд

Дуу, авиа, видео гаргах, виртуалиар бодит зүйлсийг үзэх, робот зэрэг нь гаралтын төхөөрөмжид орно.
Sound- Output төхөөрөмж: энэ нь ердийн чимээнээс хөгжмийн дуу хүртэлх дижитал дууг гаргана.
Voice-Output төхөөрөмж: энэ нь дижитал өгөгдлийг ердийн яриа бүхий авианд хувиргана.
Vidеo-Output төхөөрөмж: газар зүйн байршил хамааралгүйгээр компьютер болон холбоог ашиглан нэг нэгийгээ харж, сонсож уулзалт зохион байгуулахыг видео хурал гэнэ. Видео технологийн нэг шинэ нээлт бол видео хурал (videоconference) юм.
Virtual-Reality & Simulation Device: компьютер дээр суурилсан хиймэл бодит байдлын нэг төрөл бөгөд юмс үзэгэдлийг гурван хэмжээст огторгуйд дүрсэлдэг.
Robot: хүний оюунаар сэтгэгдсэн хүний хийдэг энгийн үйлдлийг гүйцэтгэх чадвартай автомат төхөөрөмж юм.

0 Response to "Гаралтын төхөөрөмж Дэлгэц (monitor)"

Post a Comment