Нэвт харагдах дэлгэц бүхий төxөөрөмжүүд

OLED материалыг дэлгэцийн технологид нэвтрүүлснээр онцлог шинж чанар бүхий электрон төхөөрөмжүүдийг бүтээх боломж олдож байгаа тухай өмнө нийтлэж байсан билээ. 

Самсунг компани OLED технологи ашигласан нэвт харагдах дэлгэц бүхий хоёр төрлийн бүтээгдэхүүний хувилбарыг өнгөрч CES-2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Үүний нэг нь 14 инчийн OLED дэлгэц бүхий зөөврийн компьютер юм. Тус компани ийм төрлийн комьпютерүүдийг нэг жилийн дотор үйлдвэрлэлд шилжүүлэн америкийн заx зээлд худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.





Өөр нэг бүтээгдэхүүн нь AMOLED дэлгэц бүхий аудио видео тоглуулагч юм. Ice touch хэмээх энэ тоглуулагч нь 2 инчийн дэлгэцтэй, 16Гб багтаамжтай, DVD чанар бүхий видео тоглуулагчийг агуулсан ажээ. Энэ бүтээгдэхүүнийг 2010 оны 2-р хагасаас худалдаалж эхлэхээр төлөвлөж байна.



Самсунг компани нь LCD зурагтын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд OLED чиглэлийн дэлгэцийн технологийн хөгжүүлэлтээр мөн адил тэргүүлэх байр суурийг эзлэхээр зорьж байна. Одоогоор автомашины салхины шилэнд байрлуулах навигацын төхөөрөмжийн нэвт харагдах дэлгэцийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд ийм төрлийн дэлгэцийг бусад электрон төxөөрөмжүүдэд өргөнөөр ашиглах боломжтой юм.

0 Response to "Нэвт харагдах дэлгэц бүхий төxөөрөмжүүд"

Post a Comment