Сvлжээний төхөөрөмжvvд Дотоод сvлжээнд шууд холбогдож байгаа бvх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер, принтер, серверvvд, сканнер зэрэг төхөөрөмжvvд орно. Энэ бvх төхөөрөмжvvд нь бvгд дотоод сvлжээний картны тусламжтайгаар сvлжээнд холбогдоно.
Хэрэглэгчийн компьютерvvд - Серверvvд (Файлын, мэдээллийн баазын,
холболтын г.м) - Принтер - Сvлжээний карт - Hub - Repeater - Switch -
Bridge - Router - Кабель
Сvлжээний кабелиуд: - UTP - STP - Coaxial буюу зэс утсан кабель - Fibre optic буюу шилэн кабель
Бусад зvйлvvд: - Коннектор - Punch tool буюу кабель хавчигч бахь - Кабель хэмжигч багаж
Repeater. Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг
өсгөх зориулалтаар ашигладаг. Дотоод сvлжээнд UTP CAT5 кабелийг голчлон
хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгvй байх
ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар
холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг. Зөвхөн дотоод сvлжээнд бус
цахилгаан холбоо, телеграф, утасгvй холболт, радио релейны шугаманд
алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь
оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.
Bridge Bridge нь зөвхөн хоёр дотоод сvлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сvлжээний ачааллийг хянах, нэг сvлжээний ачааллыг тухайн сvлжээнд нь барьснаар нөгөө сvлжээ рvv гарах гарцыг чөлөөтэй болгох гэх зэрэг нь bridge-ийн гол vvрэг юм. Аль өгөгдөл нь дотооддоо, аль өгөгдөл нь нөгөө сvлжээ рvv явж байгааг bridge нь дотоод сvлжээний картны MAC хаяглалтын тусламжтайгаар мэддэг.
Router
Router-ын тусламжтайгаар интернэтийн сvлжээнvvдийн хооронд мэдээлэл
дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сvлжээ нь
интернэт дэхь бусад сvлжээ рvv хандах өөрийн гэсэн гарцтай болж, router
нь сvлжээний интернэт рvv гарах vvд хаалга нь болж байна гэсэн vг. Энэ
төхөөрөмжийн гол vvрэг нь тухайн сvлжээнээс гарч буй болон орж ирж буй
мэдээллийг хамгийн дөт замаар хvргэх явдал юм. Сvлжээ хооронд мэдээллийг
найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг
пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж
болон компьютерийн IP хаяг (source IP), хvлээн авах талын компьютер
болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг.
Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хvлээн авах
талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лvv
илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сvлжээ дотроо эсвэл аль нэг өөр сvлжээ
рvv явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг. Мөн router нь асар том
хvрээний сvлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах vvрэгтэй. Router-г
өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан.
Коннектор RJ45 коннектор
Коннектор Нэг
төхөөрөмжийг нөгөөтэй нь холбоход хэрэглэгддэг кабелын vзvvр дэх
холбогч залгуурыг коннектор гэдэг. Коннекторийн RJ45, RJ11, DB25, DB9,
BNC, DIN, Centronics гэсэн төрлvvд байдаг RJ45 коннектор (Registered
Jack-45) Ethernet технологиор компьютер, төхөөрөмжvvдийг дотоод сvлжээнд
холбоход ашигладаг 8 утастай кабель залгах зориулалт бvхий 8 хөлтэй
коннектор юм. Энэ нь телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй
боловч арай өргөн. Энэ коннектор нь шуугиан, ойлтыг багасгадаг.
RJ11 коннектор (Registered Jack-11) 4 болон 6 утас залгагдах хөлтэй энэ
коннекторыг аппаратанд болон модемонд телефон утсыг залгахад ашигладаг.
DB25, DB9 коннектор Гадуур модемыг компьютерийн сериал портонд залгахад
ашигладаг кабелыг RS-232C гэдэг. RS-232C кабелын хоёр vзvvр дэхь холбогч
нь хөлтэй, нvхтэй гэсэн хоёр янзынх байдаг. Харин модемон дэх кабел
залгах порт, мөн компьютерийн аль сериал порт руу кабелийг залгахаас
шалтгаалаад 9 болон 25 хөл эсвэл нvхтэй байдаг. Хөлтэй коннекторыг male
гэж нэрлэдэг бол нvхтэй коннекторыг female гэдэг. 25 хөлтэйг DB25M,
нvхтэй нь коннекторыг DB25F гэдэг бол 9 хөлтэйг DB9M, нvхтэй коннекторыг
DB9F гэдэг.
Жишээ нь 25 нvхтэй модемын портыг компьютерийн 9 хөлтэй сериал порт
болох COM1 рvv залгахад DB25M-DB9F кабелийг ашигладаг. BNC коннектор
10Base-2 Ethernet сvлжээнд компьютер, төхөөрөмжvvдийг хооронд нь
холбоход ашигладаг RG-58G/U төрлийн коаксель кабелийн хоёр vзvvрт энэ
коннекторыг хэрэглэдэг. Коннектор нь голдоо урт зvv маягын нэг хөлтэй
бөгөөд энэ нь коаксель кабелийн гол хэсэг дэхь дамжуулагч руу
холбогддог. Харин хөлний гадна талд байгаа бөөрөнхий хэлбэрийн метал
бvрээс нь кабелийн гадуур бvрээсийг хавчиж өгдөг. Метал бvрээсийн гадна
талд байрлах хоёр тийшээ эргэх хөдөлгөөнтэй цагираг нь нэг male
коннекторыг өөр female BNC-T коннектортой залгаад бэхлэхэд ашиглагддаг.
BNC-T (terminator) коннектор нь Т vсэгтэй ижил хэлбэртэй бөгөөд BNC male
коннектор бvхий хоёр кабелийг хооронд нь холбоход ашигладаг.
Hub нь сүлжээний дамжуулалтыг зохицуулагч, тухайн сүлжээний компьютерүүдийг өөртөө холбогч, тэдгээрийн хоорондын мэдээлэл дамжуулах сигналыг хуваарилагч төхөөрөмж юм. Hub нь сүлжээний хэд хэдэн узелийг холбох ерөнхий төв бөгөөд дохиог тогтсон дүрмийн дагуу удирдах удирдлагыг гүйцэтгэдэг. Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub юм. Ихэнх Hub-ууд 4 эсвэл 8, 16, 32 тооны компьютерүүдийг холбох холболтын үүрнүүдтэй байдаг. Түүнээс магистрал кабель руу гарах гаралтууд байдаг. Одоо 16, 32 портын Hub өргөн хэрэглэгдэж байна. Hub, concentrator гэж нэг төхөөрөмжийг нэрлэдэг бөгөөд зөвхөн гүйцэтгэх үүргээрээ ялгаатай. Нэг технологитой сүлжээний узелийг холбож буй төхөөрөмжийг Hub гэдэг. Ялгаатай сүлжээний архитектуртай узелиудыг холбож буй төхөөрөмжийг concentrator гэнэ. Сoncentrator нь өөртөө холбогдсон бүх узельд сигнал явуулдаг. Илүү боловсронгуй concentrator нь сигналыг тогтоосон дүрмийн дагуу сонгож дамжуулах боломжтой. Бусад үүрэг нь түүний дотоод зохион байгуулалтаас хамаардаг. Hub нь нөгөө талаас сүлжээг салаалах, сүлжээний сигналыг өсгөх зориулалт бүхий төхөөрөмж юм. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах онцлог нь олон порттой явдал юм. Портын тоо нь олон байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий. Аль нэг портоор нь орж ирсэн сигнал бусад портуудаар өсгөгдөөд гардаг. Дотоод сүлжээнд hub-г ашигласнаар сүлжээн дэх нэг кабель, компьютер ажиллахгүй үед бусад компьютерүүддээ нөлөөлдөггүй сайн талтай. Hub-ийг ажиллах хэлбэр холболтын хувьд 3 ангилна. Үүнд : - Active /идэвхтэй / - Passive /идэвхгүй / - Hubrid /эрлийз/.
Идэвхтэй hub Сүлжээнд суулгасан hub-уудын аль нэгний давамгай байдлыг харгалзан идэвхтэй hub гэж нэрлэнэ. Ихэнхдээ идэвхтэй hub нь найм эсвэл түүнээс олон порттой заримдаа multiport хэлбэрийнх байна.
Идэвхгүй hub Сүлжээний холболтонд оролцсон боловч тухайн үед ажиллагүй байгаа hub-ыг Passive буюу идэвхгүй hub гэнэ.
Hubrid hubs /эрлийз hub/ Кабелийн ялгаатай төрлүүдийн холболттой бол эрлийз hub болно.
Hub-ийг ажилд бэлдэхдээ дагалдаж очсон тог бууруурлагчаар дамжуулан шугамын 220В-д холбоно. Hub нь сүлжээний кабель холбох RJ-45, hub хооронд холбох RJ45 Uplink, BNC стандарт бүхий портуудтай. RJ45 портууд руу сүлжээний кабелийн нэг үзүүрийг холбож, кабелийн нөгөө үзүүрийг компьютерийн системийн хайрцагт байрлах сүлжээний карт руу холбоно. 2 Hub-г хооронд нь холбож байгаа тохиолдолд Uplink үүрийг ашиглана. Нэг Hub–ийнхаа Uplink–т сүлжээний кабелаа залгаад нөгөө үзүүрийг нь нөгөө Hub-ийнхаа Uplink-ээс өөр дурын үүрэнд холбох хэрэгтэй. Uplink–ийг ашиглаж байгаа үед хамгийн сүүлийн дугаар бүхий үүрийг хоосон орхих хэрэгтэй.
сүлжээ бахь
коннектор буюу хошуутай бэхэлж өгдөг багж юм.
Post a Comment