Локал болон өргөтгөсөн сүлжээ

Сүлжээнд үнэтэй бөгөөд нарийн технологуудыг ашигладаг ба эхэн үеийн сүлжээний холболтод тэдгээрийг дураар зохион байгуулдаг байсан.


 Тэр үед 12 компьютерийг хооронд нь холбож түүнд нэгээс олон гадны төхөөрөмжүүдийг (хэвлэх төхөөрөмж, график байгуулагч) холбогдохгүйгээр зохион байгуулдаг байсан. Сүлжээний эхэн үеийн технологид машиныг хязгаарлагдмал тоотойгоор, ойрхон ойрхон байрлуулдаг байсан. Эхэн үеийн Ethernet ангилал гэдэг нь сүлжээнд өнөөдөр ашиглаж байгаа нийтлэг технологуудын хэлбэр бөгөөд, 30 хүртэл тооны хэрэглэгчийг нэг дан сүлжээнд нийт зай нь 601 feet байхаар холбохыг хэлнэ. Ингэж зохион байгуулах нь жижиг ажлын байрны орчинд зохимжтой, сайн ажиллдадаг ба хязгаарлагдмал тооны машин байгууллагын доторх орон зайн нэг төгсгөлөөс нөгөө рүү хүрэхэд машины хоорондох зай тохиромжтой бус төдийгүй зөвшөөрөгдсөн хязгаарт багтах ёстой. Харин тодорхой тооны хэдэн машиныг кабелиар холбон гадны төхөөрөмжүүдийг таниулсан дан, жижиг сүлжээг дотоод сүлжээ буюу LAN-Local Area Network гэнэ. Дотоод сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах үндсэн нэгж болдог ба ингэж өргөтгөсөн сүлжээг internetwork буюу өргөтгөсөн сүлжээ гэнэ. Өргөтгөсөн сүлжээ нь сүлжээнүүдийн сүлжээ буюу LAN сүлжээнүүдийг хооронд холбосон сүлжээний багц юм. LAN нь дангаараа том байгууллагуудын хувьд зөвхөн нэг давхрын ажлын хэсгүүд төдийгүй бусад давхрын ажлын хэсгүүдийн орчинд холбогдож ажиллахад тохиромжтой бус ба энд компьютерийн тоо хамгийн ихдээ 100, тэдгээрийг холбосон зай нь 1000 feet ээс хэтрэхгүйгээр өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах шаардлагатай. Яагаад гэвэл ийм хязгаарлалтууд нь эхэн үеийн дотоод сүлжээнүүд нь байгууллагын доторх орчны шаардлагыг хангаж чаддаггүй байсан ба ялангуяа олон янзын байрлалд, тусгайлан холбох үйлдэл хийдэг. Олон янзын байрлал дахь олон хэрэглэгчийн бүлгүүдийг хамруулахын тулд сүлжээний цар хүрээг өргөтгөж өгдөг. Энэ үед дотоод сүлжээ нь өргөтгөсөн сүлжээ болон хувирдаг. WAN-Wide Area Network ангилалын сүлжээний холболтын зай нь mil-ээр хэмжигдэх ба 2-оос дээш байрлалыг холбодог. Энэ байрлалууд нь нэг улсын доторх сүлжээнд хамрагдана. Хааяа MAN-Metropolitan Area Network гэж нэрлэгдэх сүлжээний төрөлтэй тааралдаж магадгүй. Онцгойлж хэлэхэд MAN-д LAN сүлжээнүүдээс өргөтгөж холбосон WAN технологийг газарзүйн бүсийн дотор тусгайлан зарим улс хотын хувьд үүсгэдэг. MAN нь хотын захиргаа болон тус тусдаа байрлах байгууллагуудыг хамарч зохион байгуулагдах ба MAN-г ашиглах холболтыг бий болгох болон сүлжээний үйлчилгээнд бүртгүүлэх ёстой. MAN нь сүлжээний гурван үндсэн төрлөөс бүрддэг том цогцолбор сүлжээ юм. LAN нь дотоод хандалтыг MAN нь бүсийн болон хотын өргөтгөсөн хандалтыг WAN нь дэлхийн болон улсын хэмжээнд хаа нэгтээ алсад байрлах хэсэг, хэрэглэгчдийг хоорондын хандалтыг бий болгодог. Том цогцолбор сүлжээний орчинд түүнд холбогдох компьютерийн тоо 1000 ба түүнээс дээш байж болно. Интернетийн сүлжээ нь 100,1000, сая хүртэлх тооны компьютер, сая сая хэрэглэгчдийг холбосон том цогцолбор, олон улсын сүлжээ юм. Өнөөдөр ихэнх ажил хэрэгч хүмүүс олон төрлийн хэрэглээний програм болон өгөгдөл мэдээлэд хандах, хамтран ашиглах, хадгалахын тулд сүлжээг ашиглаж байна. Сүлжээ нь яагаад ажил хэргийн хамгийн чухал хэрэгсэл гэж тооцогддогийн учир нь энэ юм. Ер нь өнөөдөр ихэнх хэрэглэгчид өөрийн компаниудын дотоод сүлжээнд холбогдохын тулд өөрийн ажлын байрандаа сүлжээнд холбогдсон компьютерүүдийг ашиглаж байна. Компьютерийн сүлжээний холболтыг - алсын зайн холболт - ойрын зайн холболт гэж ерөнхийд нь 2 ангилж үзнэ. Компьютерүүдийг хооронд нь холбохын тулд тэдгээрийн холболтын - техник хангамжийн болон - программ хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай. Сүлжээний техник хангамжийн орчин гэдэгт сүлжээний карт, сүлжээний кабель болон бусад hub, модем, repeater гэх мэт физик төхөөрөмжүүдийг ойлгоно. Мөн сүлжээний техник ажиллагаанд хэрэглэгддэг кабель утсанд холбодог толгой буюу connector, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх мэт физик төхөөрөмжүүдийг мөн авч үзэж болох юм. Техник хангамжуудыг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг. Энэ ажиллагааг үйлдлийн системийн орчинд гүйцэтгэнэ. Сүлжээний программ хангамжийн орчин гэдэгт сүлжээний программ хангамжуудыг ойлгож, тэдгээрийн ажиллагааг өөр хооронд нь болон бусад компьютерүүдтэй холбож байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг ойлгож болно. Сүлжээнд холбогдсон компьютерууд мэдээлэл дамжуулах явцад нэг нь мэдээллээ илгээж нөгөө нь түүнийг хүлээн авах үйл ажиллагаа явагддаг. Сүлжээн дэх ямар ч компьютер нэг ба хоёр үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Ямарч үед компьютер нь нэг бол түнш нэг бол үйлчлүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Server гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Компьютерийн сүлжээ нь дараах хэрэглээний давуу талуудтай. 1. Мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээг хоорондоо солилцох боломж олгодог. 2. Ямар нэг баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах боломж олгодог. Энэ нь хүмүүсийн харилцааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой. 3. Мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой. Элекрон шуудан буюу е- мэйл нь хувь хүмүүсийн хооронд мэдээллийг маш амархан дамжуулдаг бөгөөд үр бүтээлтэй тул хүмүүс болоод албан байгууллагуудын дунд түгээмэл тархсан. Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Хэрэв нэг компьютер нь хэд хэдэн компьютертэй зэрэг холбогдвол тэр нь эдгээр олон компьютеруудтай бүгдтэй нь өгөгдөл, мэдээллээ солилцож чадна. Сүлжээг хамрах хүрээгээр нь ерөнхийдөө 3 хуваадаг. 1. LAN (Local Area Network ) Нэг байшин болон байгууллага доторх сүлжээнүүд ордог. 2. MAN (Metropolition Area Network) Хот дотор холбогдсон сүлжээ 3. WAN (Wide Area Network) Хот хооронд болон улс хоорондыг хамарсан сүлжээ юм. LAN (Local Area Network) Газар зvйн хvрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба тvvнээс дээш тооны компьютерvvд, сvлжээний бусад төхөөрөмжvvдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сvлжээ буюу LAN vvсдэг. Дотоод сvлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжvvдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгvй байдаг бөгөөд нэг сvлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илvv компьютер холбосон байх жишээтэй. Компьютерvvдийг дотоод сvлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сvлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг зэрэг асар олон боломжтой. WAN (Wide Area Network) WAN сvлжээ нь бусад төрлийн сvлжээнvvдээс хамрах хvрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сvлжээнд холбогдсон компьютерvvд нь сvлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу тvрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бvхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сvлжээний нэг жишээ нь Интернэт юм. MAN (Metropolition Area Network). WAN болон LAN сүлжээнүүдээс үүсгэсэн сүлжээг нэрлэнэ. WAN сүлжээ нь хоорондоо нэг километр орчим зайтай орших 2 буюу түүнээс дээш LAN сүлжээг хооронд холбосон нийлбэр цогцосыг хэлнэ. Энэ нь газарзүйн мужлалын хувьд буюу хот, тосгоны доторх холболтын сүлжээ юм. Ethernet нь LAN буюу дотоод сvлжээний нилээд өргөн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бөгөөд сvvлдээ DEC, Intel мөн Xerox компани ч vvнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Хамгийн өргөн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулдаг. Ethernet сvлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг. Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой бөгөөд ихэвчлэн дотоод сvлжээний төв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн тvвшинд хэрэглэдэг. Мөн өндөр тvвшний дотоод сvлжээний төвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабит буюу 1 Gb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай. Сvлжээний төхөөрөмжvvд Дотоод сvлжээнд шууд холбогдож байгаа бvх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер, принтер, серверvvд, сканнер зэрэг төхөөрөмжvvд орно. Энэ бvх төхөөрөмжvvд нь бvгд дотоод сvлжээний картны тусламжтайгаар сvлжээнд холбогдоно. Дотоод сvлжээг бvрэлдvvлэгч төхөөрөмж, эд ангиуд: - Хэрэглэгчийн компьютерvvд - Серверvvд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м) - Принтер - Сvлжээний карт - Hub - Repeater - Switch - Bridge - Router - Кабель Сvлжээний кабелиуд: - UTP - STP - Coaxial буюу зэс утсан кабель - Fibre optic буюу шилэн кабель Бусад зvйлvvд: - Коннектор - Punch tool буюу кабель хавчигч бахь - Кабель хэмжигч багаж Repeater. Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг өсгөх зориулалтаар ашигладаг. Дотоод сvлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгvй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг. Зөвхөн дотоод сvлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгvй холболт, радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм. Bridge Bridge нь зөвхөн хоёр дотоод сvлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сvлжээний ачааллийг хянах, нэг сvлжээний ачааллыг тухайн сvлжээнд нь барьснаар нөгөө сvлжээ рvv гарах гарцыг чөлөөтэй болгох гэх зэрэг нь bridge-ийн гол vvрэг юм. Аль өгөгдөл нь дотооддоо, аль өгөгдөл нь нөгөө сvлжээ рvv явж байгааг bridge нь дотоод сvлжээний картны MAC хаяглалтын тусламжтайгаар мэддэг. Router Router-ын тусламжтайгаар интернэтийн сvлжээнvvдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сvлжээ нь интернэт дэхь бусад сvлжээ рvv хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сvлжээний интернэт рvv гарах vvд хаалга нь болж байна гэсэн vг. Энэ төхөөрөмжийн гол vvрэг нь тухайн сvлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хvргэх явдал юм. Сvлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хvлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг. Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хvлээн авах талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лvv илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сvлжээ дотроо эсвэл аль нэг өөр сvлжээ рvv явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг. Мөн router нь асар том хvрээний сvлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах vvрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан. Коннектор Нэг төхөөрөмжийг нөгөөтэй нь холбоход хэрэглэгддэг кабелын vзvvр дэх холбогч залгуурыг коннектор гэдэг. Коннекторийн RJ45, RJ11, DB25, DB9, BNC, DIN, Centronics гэсэн төрлvvд байдаг RJ45 коннектор (Registered Jack-45) Ethernet технологиор компьютер, төхөөрөмжvvдийг дотоод сvлжээнд холбоход ашигладаг 8 утастай кабель залгах зориулалт бvхий 8 хөлтэй коннектор юм. Энэ нь телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй боловч арай өргөн. Энэ коннектор нь шуугиан, ойлтыг багасгадаг. RJ11 коннектор (Registered Jack-11) 4 болон 6 утас залгагдах хөлтэй энэ коннекторыг аппаратанд болон модемонд телефон утсыг залгахад ашигладаг. DB25, DB9 коннектор Гадуур модемыг компьютерийн сериал портонд залгахад ашигладаг кабелыг RS-232C гэдэг. RS-232C кабелын хоёр vзvvр дэхь холбогч нь хөлтэй, нvхтэй гэсэн хоёр янзынх байдаг. Харин модемон дэх кабел залгах порт, мөн компьютерийн аль сериал порт руу кабелийг залгахаас шалтгаалаад 9 болон 25 хөл эсвэл нvхтэй байдаг. Хөлтэй коннекторыг male гэж нэрлэдэг бол нvхтэй коннекторыг female гэдэг. 25 хөлтэйг DB25M, нvхтэй нь коннекторыг DB25F гэдэг бол 9 хөлтэйг DB9M, нvхтэй коннекторыг DB9F гэдэг. Жишээ нь 25 нvхтэй модемын портыг компьютерийн 9 хөлтэй сериал порт болох COM1 рvv залгахад DB25M-DB9F кабелийг ашигладаг. BNC коннектор 10Base-2 Ethernet сvлжээнд компьютер, төхөөрөмжvvдийг хооронд нь холбоход ашигладаг RG-58G/U төрлийн коаксель кабелийн хоёр vзvvрт энэ коннекторыг хэрэглэдэг. Коннектор нь голдоо урт зvv маягын нэг хөлтэй бөгөөд энэ нь коаксель кабелийн гол хэсэг дэхь дамжуулагч руу холбогддог. Харин хөлний гадна талд байгаа бөөрөнхий хэлбэрийн метал бvрээс нь кабелийн гадуур бvрээсийг хавчиж өгдөг. Метал бvрээсийн гадна талд байрлах хоёр тийшээ эргэх хөдөлгөөнтэй цагираг нь нэг male коннекторыг өөр female BNC-T коннектортой залгаад бэхлэхэд ашиглагддаг. BNC-T (terminator) коннектор нь Т vсэгтэй ижил хэлбэртэй бөгөөд BNC male коннектор бvхий хоёр кабелийг хооронд нь холбоход ашигладаг. Hub Дотоод сvлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бvтцийн сvлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол vvрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зvйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий. Компьютерийг дотоод сvлжээнд холбохдоо кабелийн нэг vзvvрийг hub-н нэг портонд, нөгөө vзvvрийг компьютер дэхь дотоод сvлжээний картанд залгадаг. Дотоод сvлжээнд hub-г ашигласнаар сvлжээн дэхь нэг кабель ажиллахгvй болоход бусад компьютерvvддээ нөлөөлдөггvй сайн талтай. Тэгвэл bus бvтцийн сvлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сvлжээ тэр чигээрээ ажиллахгvй болдог.

0 Response to "Локал болон өргөтгөсөн сүлжээ"

Post a Comment