Японы "Sony" корпораци нөүтбүкний салбарт "Арple"-ийг гүйцэж түрүүллээ.
Тус компанид үйлдвэрлэсэн нөүтбүк нь өмнөх загваруудаа бодвол илүү хөнгөхөн, нимгэн болжээ. Энэхүү загвар нь Арр1е-ийн MасВоок Аir-ээс овор хэмжээний хувьд ч тэр, техникийн үзүүлэлтийн хувьд ч эрс давуу талтай аж. Шинэ Viao 13.1 инчийн дэлгэцтэй бөгөөд 16.65 мм өргөн 1.18 кг жинтэй юм. Харин өнөөг хүртэл хамгийн овор багатай нөүтбүкээр тооцогдож байсан МасВоок Air нь 13 инцийн дэлгэцтэй, 1.32 кгжинтэй, 17 мм өргөн. "Sоnу"-гийн инженерүүд шинэ нөүтбүкээ оворгүй болгохын тулд онцын шаардлагагүй бүх зуйлийг хасч, нүүрстөрөгчийн материалаар бүтээсэн байна. Шинэ Viao Z нөүтбүк нь Intel Соге 17-2620М процессор, Light Реак технологитой, найман гигабайтын санах ойтой, 3D кино үзэх боломжтой ба батeрей нь найман цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай. Энэхүү загвар нь ирэх долдугаар сарын сүүлчээр дэлхийн зах зээлд гарах ба тус бүр нь 2294 долларын үнэтэй байх аж.
Post a Comment