ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 
Монгол Улсын Боловсролын Их Сургууль үүсэн байгуулагдсанаас хойш 60 жилийн хугацаанд бүх шатны сургуулийг багшлах боловсон хүчнээр хангах төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг чанартай гүйцэтгэж ирлээ.

Цаашид МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН эрдмийн хамт олон, ЭРХЭМ ЗОРИЛГО, СТРАТЕГИЙНХЭЭ дагуу дэлхийн хэмжээнд бодож сэтгэн Монгол орныхоо соёл, өвөрмөц онцлог, хувьсан өөрчлөгдөгч цаг хугацаа, эрэлт хэрэгцээнд тохируулан өөрчлөн шинэчлэгч МЭДЛЭГИЙН ШИНЭ ЗУУНД ажиллаж амьдрах залуу үед чанартай, олон талт боловсрол олгох, багш бэлтгэх, багш нарыг давтан сургах, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ мэдлэг үйлдвэрлэх, түүний таваарлаг шинжийг нэмэгдүүлэх, суралцагч, профессор багш нарынхаа үнэлэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилт тавин ажиллаж байна. Боловсролын үйлчилгээг нээлттэй, чанартай хүртээж, эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.


Сайн үйлс дэлгэртүгэй !
ЗАХИРАЛ академич Б.Жадамбаа

0 Response to "ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ"

Post a Comment