Иргэдийн оролцоо (эссэ)


Иргэдийн оролцоо     (эссэ)

Иргэдийн оролцоо гэж юу болох, монгол улс дахь  иргэдийн улс төрийн оролцоо ямар байгаа талаар илэрхийлнэ. Иргэд улс төрд хэрхэн оролцдог түүний үр дагаврын тухай асуудлыг судалсан болно.  

Иргэдээс төрийн байгууллага, ажилтны бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжих  болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө  хийж байгаа аливаа оролдлогыг улс төрийн оролцоо гэж нэрлэнэ.   Иргэдийн оролцоо бол ардчиллын оршин тогтнох, сүүлийн тулах цэг юм. Манай орны хувьд иргэдийн улс төрд  оролцох оролцоо нь дутмаг байна. 2008 оны   7 сарын 1 ний үйл явдлыг харахад иргэд өөрийн эрхийн дагуу үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх, шударга засаглалыг тогтоохын төлөө оролцоход эцэст нь төрийн эрх баригчид иргэдийн оролцоог хааж, дарамт шахалт үзүүлсэн хэвээр л. Иргэдийн оролцоо нь ихэнхдээ сонгууль өгөхөд л илэрдэг байна.  Сонгууль болоход бүх хүн саналаа өгч, идэвхтэй улс төрийн оролцоо  болдог.  Манай улс иргэний идэвхтэй нийцтэй оролцооны хэлбэрийг бүрдүүлж,  иргэн хүн бүрийг  идэвхтэй оролцуулах хэрэгтэй юм. Улс төрийн систем ардчилсан шинжтэй байхын тулд иргэдийн улс төрийн оролцоо өргөн байх боломжийг нээсэн байх учиртай.  Ардчилсан улс оронд бүх нийтийн чөлөөт сонгуулиар улс төрийн олон өрсөлдөгчийн дотроос төр барих хүчнийг тодруулдаг.Энэ нь ард түмэн төрийн хэрэгт оролцож байгаа, төрөө өөрснөө эмхлэн байгуулж байгаа хэрэг юм.
Иргэн бид аливаа нэг улс оронд амьдарч байгаагийн хувьд улс төрд ямар нэгэн байдлаар заавал оролцог. Зарим хүмүүсийн хувьд
Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээ дэмий юм гэж хэлээд төрийн хэрэг надаг хамаагүй гэх хүн байдаг. Гэхдээ тэгж бодлоо гээд тэр хүн төрийн хэрэгт оролцохгүй байх боломжгүй гэж бодож байна. Үүнтэй хобоотой Чи төрөөр оролдохгүй бол Төр чамаар оролдоно гэсэн үг ч байдаг. Улс төрийн хэрэг бол тухайн оронд амьдарч байгаа бүх хүнд ялгаагүй хамаатай асуудал. Гэхдээ хэн, хэзээ, ямар байдлаар оролцож байгаа вэ гэдэг нь л ялгаатай. Миний бодлоор манай улсын хувьд Монгол улсын иргэн бүр бүх нийтийн сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй. Энэхүү эрхээрээ дамжуулан энэ улс орныг маань хэн удирдах вэ гэдгийг сонгодог. Энэ бол иргэн хүний улс төрд оролцож байгаа нэг том оролцоо гэж бодож байна
Иргэдийн улс төрийн оролцооны олон янзын арга хэлбэр бий. Тэдгээрийг дотор нь нийцтэй ба нийцгүй оролцоо гэж ангилна. Тухайн үед нийгмийн амьдралыг зохицуулж буй эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн гишүүдийн дийлэнхийн эрхэмлэдэг үнэт зүйлсэд харшлахгүй зорилго, арга хэлбэртэй оролдлогуудыг нийцтэй оролцоо гэж нэрлэнэ. Дээрх хэм хэмжээ ба үнэлэмжид харш бүх оролдлогыг нийцгүй оролцоо гэж үзнэ.
Нийцтэй оролцооны үндсэн хэлбэрүүд:  Түгээмэл хэлбэр нь сонгуульд оролцох, ард түмний санал асуулгад оролцох юм.  Нийцтэй оролцоог дэмжих,  нөлөөлөх оролцоо гэж ангилна.
Монголчуудын эрхэмлэдэг улс төрийн оролцооны хэлбэрүүд
Төр засгийн байгууллагуудад санал хүсэлтээ тавих   52.5%
 Радио, телевиз, сонин хэвлэлээр тавих  13.7%
Нам, эвсэл,хөдөлгөөнд нэгдэх  8.4%
Ажил хаялт, суулт, жагсаалд оролцох  7.1%
Өлсгөлөн зарлах  2.7%
 Ардчилсан нийгэмдэх  улс төрийн оролцоог иргэний үүрэг гэхээсээ илүүтэй эрх хэмээн ухамсарлах нь оролцооны үнэ цэнийг өргөж байгаа бөгөөд иргэний нийгмийн хөгжлийн нэг  үзүүлэлт нь улс төрийн оролцоогоор тодорхойлогдох явдал юм.
Өнөөгийн  энэ ардчилсан нийгэмд иргэдийн улс төрийн оролцоо тодорхой хувиар илэрхийлэгдэж байгаа. Иргэд маань өөрсдийн төлөөлөл болох гишүүнээ улс төрд оролцуулж тэр сонгогдсон хүн нь  иргэдийн хүсэл саналыг төрд уламжлан улмаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болж байгаа. Иргэдийн шууд бус оролцооны гол холбоос болох УИХ-ын гишүүн, нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын даргаар дамжуулан шийдвэр гаргах үйл хэрэгт оролцож байгаа юм. Иргэдийн шууд оролцоо нь үйл ажиллагаанд идэвхитэй оролцох явдал юм. Энэ нь аймаг, сум, дүүрэг, багийн хуралд оролцох, өөрийн үзэл бодол санлаа илэрхийлэх, зөрчигдөөд байгаа асуудлыг үнэн зөвөөр нь ил тодоор илэрхийлэх гэх мэт.
Хүний оролцоогүйгээр хүний нийгмийг бүрдүүлж чадах уу? Хамтын үйл ажиллагаа, харилцаа, оролцооноос нийгмийн үйл ажиллагаа шалтгаална.  . Иргэн нэг бүр нийгмийн оролцоотой байвал хөгжил дэвшилд өөрчлөлт орно гэдгийг ардчилсан өнөөгийн нийгэм ил тод болгож өгсөнөөр бид өөрсдийн үүрэг, хариуцлагын нэгээхэн хэлбэрийг харж байна. Өөрөөр хэлбэл иргэний нийгмийн хөгжлийн явц нь хүний хөгжил, идэвх, оролцоо, санаачлагаас бас хамаарах юм байна гэж ойлгож байна. Иймд иргэн бид маань нийгмийн хөгжилд нөлөөтэй байх юм бол өөрсдийгөө хөгжүүлж боловсруулж байж иргэнийхээ нийгмийн хөгжилд нөлөөлөх. Төр засаг иргэн нэг бүрийн асуудлыг шийдэж чадахгүй учраас бид өөрөө өөрсдийнхөө төлөө хийх ёстой. Тиймээс төрийн тогтолцоог бүрдүүлж байгаа хамтын бүлэг жижиг хэсгүүд болох бид санаа зорилгоо нэгтгэн өөр хоорондоо зохицож, хамтран ажиллаж чадваас тэр л зүйл маань өөрийн нийгмийнхээ хөгжилд оролцож хувь нэмрээ оруулж байгаа нь тэр юмаа. Ингэвэл төр нийгмийнхээ өмнө хариуцлагатай байж үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн үг.  








Эцэст нь: Оролцооны талаарх төрийн бодлогыг тодорхой болгох, Оролцооны чиглэлээр үндэсний хэмжээний бодлого, бие даасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Оролцооны чиглэлийн бие даасан байгууллага, хэлтэс зэргийг байгуулах.   Ардчилсан нийгэмд чухал асуудлыг ард түмний санал асуулгаар шийдэх ёстой байдаг учраас таны миний оролцоо ихээхэн хувь нэмэртэй болж байна.









Ашигласан  материал:  Улс төрийн гэж юу вэ? ном
                                        Цахим сите :  www.hicheel.mn
                                                            www.lessonmunis.blogspot.com

1 Response to "Иргэдийн оролцоо (эссэ)"

  1. Unknown Says:

    хөөрхөн блог бн амжилт

Post a Comment