Нарыг залги киноны тухай..

 
Яг одоо Монгол ТВ-гээр гарч буй Нарыг залги хэмээх киноны мэдээг хүргэж буйдаа таатай байна.. 2002 онд дэлгэцнээ гарч байсан та бидэнд Инха нэрээрээ танил болсон жүжигчин Lee Byung Hun-ы тоглосон All In буюу Бүгдийг нь киноны 2р анги ч гэж энэ киног нэрлэдэг юм.

 2009 онд зураг авалтаа эхэлсэн бөгөөд кино зохиолыг Бүгдийг нь киноны зохиолыг бичсэн Choi Wan Kyu өөрөө бичсэн байна. Найруулагчаар нь ч Бүгдийг нь киног найруулсан найруулагч Yoo Chul Yong ажилласан байна..

Кино зураг авалт Солонгосын Чэжү арал, Өмнөд Африкийн нийслэл Johannesburg-т болжээ..

Жон У нь төрснийхөө дараа асрамжийн газарт өсөж хүмүүжсэн. Тэр өөрийн гэсэн юу ч үгүй бөгөөд ирээдүйдээ итгэлгүй нэгэн юм. Нэг удаа түүнд амьдралаа өөрчлөх сайхан боломж гардаг бөгөөд азтай тохиолоор баян чинээлэг Жан захирлын амийг авардаг байна. Амийг нь аварсны төлөө Жан захирал түүнийг Сөүл рүү өөрийн хүү болох Тэ Хюкд тусал хэмээн түүнийг явуулжээ. Жон У-ийн хувьд энэ нь маш том аз байв. Жон У Тэ Хюк-г Сөүлд хайж олон улмаар түүний бүхий л зүлйиг зохицуулж байв. Нэг өдөр Тэ Хюк нэгэн хөгжмийн сургуулийн гадаа ирж И Су Хён гэдэг нэртэй бүсгүйн сэтгэлийг нь татаж өг гэж Жон У-д хэлжээ. Гэтэл тэр бүсгүй Жон У-ийн анхны хайр нь байв. Жон У бага байхаасаа Су Хёнд сайн байжээ. Су Хён Жон У-г хараад танихгүй байх төдийгүй түүний өмнө Тэ Хюк-тэй дотносож байв. Тэ Хюк санаандгүй байдлаар нэг хүний амийг хороож хэргийг Жон У үүрч шоронд орно. Удалгүй Жон У Тэ Хюк-н аавыг харгис хэрцгий аюултай хүн болохыг ойлгож тэрээр шоронд орсноор Жон У Тэ Хюк-ийн аавын харьцаа дуусгавар болно.


Бага байхдаа Су Хён өвөөгийнхөө хамт Жэжү арал дахь асрамжийн газарт очдг байсан бөгөөд тэнд байхдаа анх Жон У-тай уулзаж байсан. Удалгүй Су Хёны амьдралд эмгэнэлтэй явдал тохиолдож Түүний гэр бүлийнхэн болон өвөө нь бага байхад нь нас барна. Түүний өвөөгийн харш удалгүй зарагдаж тэр энэ дэлхий дээр ганцаараа үлдэнэ. Су Хён бол зөрүүд, сэтгэлийн хөдөлгөөнтэй бүсгүй. Нэг өдөр Су Хён баян чинээлэг Тэ Хюк-тэй танилцана. Гэвч Су Хён мөрөөдлөө биелүүлэх хүртлээ Тэ Хюк-ээс татгалзана. Су Хён-ы мөрөөдөл нь их мөнгө олж гадаадад аялах. Тэ Хюк түүнд хэрэгтэй мөнгийг нь өгч гадаадад явуулж өгье гэсэнд тэрээр татгалзана. Удалгүй тэрээр өөрийн авьяас чадвараар Лас Вегаст Cirque du Soleil хэмээх шоуг хийхээр болно. Гэсэн ч тэр Тэ Хюк-тэй түншийн харилцаатай болно. Су Хён эцэстээ зүрх сэтгэлийг нь догдлуулж чадсан Жон У-д хайртай болдог байна.

  • Нэр: 지성 / Ji Sung (Ji Seong)
  • Жинхэнэ нэр: 곽태근 / Kwak Tae Gun (Gwak Tae Geun)
  • Мэргэжил: Жүжигчин
  • Төрсөн огноо: 1977-02-27
  • Өндөр: 178cм
  • Жин: 70kг
  • Цусны бүлэг: A
  • Харъяа агент: Namoo Actors

  • Нэр: 성유리 / Sung Yu Ri (Seong Yoo Ri)
  • Хоч: Shil Shilee / Tokki
  • Мэргэжил: Жүжигчин ба дуучин
  • Төрсөн огноо: 1981-03-03
  • Төрсөн газар: Герман
  • Өндөр: 168cм
  • Жин: 45kг
  • Цусны бүлэг: B
  • Гэр бүл: Ах
  • Харъяа агент: SidusHQ

  • Нэр: 이완 / Lee Wan
  • Жинхэнэ нэр: 김형수 / Kim Hyung Soo (Kim Hyeong Su)
  • Мэргэжил: Жүжигчин
  • Төрсөн огноо: 1984-01-03
  • Төрсөн газар: Өмнөд Солонгос, Бусан
  • Өндөр: 176cм
  • Жин: 68kг
  • Цусны бүлэг: O
  • Гэр бүл: 2 эгчтэй (Бага эгч нь жүжигчин Kim Tae Hee)





















0 Response to "Нарыг залги киноны тухай.."

Post a Comment