Хэрвээ таны компьютер DVD унших боломжгүй бол Windows 7 үйлдлийн системийг флаш ашиглаж форматлах талаар хичээл бэлтгэн хүргэж байна
Хэрэгтэй , шаардлагатай зүйлс:
-Доод тал нь 4gb багтаамжтай флаш диск
- Windows 7 үйлдлийн систем бүхий компьютер
- Форматлах гэж байгаа компьютер чинь флашнаас boot унших чадвартай байх
- Windows 7 гийн үйлдлийн систем бүхий DVD (ISO image + mount хийсэн байж болно.)
Заавар:
Эхлээд USB flash аа залгана. Тэгээд start –> run дээр cmd гэж бичээд enter дар
diskpart гэж бичээд Enter дар
select disk 5 гэж бичээд Enter дарна уу. (Таний нөхцөлд дискний дугаар өөр байх болно гэдгийг дахин сануулъя)
clean гэж бичээд Enter дар
create partition primary гэж бичээд Enter дар
select partition 1 гэж бичээд Enter дар
active гэж бичээд Enter дар
format fs=fat32 гэж бичээд Enter дарна уу. 100% болж дуустал нь хүлээнэ
assign гэж бичээд Enter дар
exit гэж бичээд Enter дар
(дээрх үйлдлүүд )
Одоо нэгдүгээр үйлдэл дууслаа харин одоо windows 7 install файлуудаа флаш руугаа хуулна.
Shutdown товчийн хажуу талд байгаа цэнхрээр дугуйлсан хэсэг нь RUN цонх юм.
Run цонхонд
xcopy f:\*.* /s/e/f l:\
гэж бичээд хуулж дуустал нь хүлээнэ. (хуулж дуусхаар уг цонх өөрөө хаагдах болно.)
(Манай нөхцөлд
F: нь Windows Vista/Windows 7 бүхий DVD,
L: бол бидний бэлдсэн USB drive.
Таний нөхцөлд өөр байх болно. Тус тусын үсгээр солино уу.
Жишээ нь: Таний Windows Vista/Windows 7 DVD D:, харин USB диск тань E: гэж байгаа бол xcopy d:\*.* /s/e/f e:\ гэж сольж бичих юм)
Post a Comment